Slam Dunk

Иноүэ Такэхико

Slam Dunk! манганы тухай

10 сарын 9, 2007 galbadrakh

169px-slamdunk_cover1.jpgSlam Dunk! (Монголоор сагсан бөмбөгийн тохох гэсэн үг) бол Японы зохиолч Иноүэ Такэхикогийн зохиосон Шоохокү дунд сургуулийн сагсан бөмбөгийн багийн тухай манга юм. Энэ манга нь гарсан даруйдаа маш их амжилт олж, дэлхий олон оронд орчуулагдан гарсан бөгөөд зөвхөн Японд л гэхэд 100,000,000 гаран хувь борлуулагджээ.

1995 онд Япон хамгийн алдартай Shogakukan Manga Award наадмаас хөвгүүдэд зориулсан шилдэг манга шагналыг хүртсэн. Мөн 10 дахь удаагийн Japan Media Arts Festival-аас 79,000 хүний дунд явуулсан санал асуулгаар Slam Dunk! бүх цаг үеийн шилдэг мангагаар шалгарсан юм. Slam Dunk! хэвлэгдсэн гарснаар Японы хүүхэд, залуучууд сагсан бөмбөгийн спортод сонирхох нь эрс нэмэгдсэн.

Энэхүү мангаг Америкад хэвлэн гаргах эрхийг Gutsoon! Entertainment анх авсан бөгөөд 2008 оноос VIZ Media дахин хэвлэж гаргахаар төлөвлөж байна.

Slam Dunk! мангаг Исами компани, Монсудар хэвлэлийн газар хамтран Монголд хэвлэн нийтлэх албан ёсны эрхийг авсан бөгөөд 2007 оны 8-р сараас эхлэн энэхүү цуврал мангаг та бүхэндээ хүргэж байна.

Бид энэхүү блогоор дамжуулан Slam Dunk манганы хэсгээс болон шинэ мэдээ мэдээллийг хүргэж байх болно.

Бичлэг нэмэгдсэн: Мягмар, 10 сарын 9, 2007 , 14:53 Бүлэг: manga. Бичлэгийн сэтгэгдлийг хүлээж авах: RSS 2.0 . Та сэтгэгдэл үлдээх, буюу тракбак хийж болно.

Сэтгэгдэл Үлдээх

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг